Утас : 70101660

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хоёр талт гэрээ байгуулах ажил үргэлжилж байна

Админ
2026/09/01

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “Мөнх Ариун Булаг” ХХК болон оршин суугчдын хооронд хоёр талт гэрээ байгуулах ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар гурван байрнаас 4-48 дугаар байрны хоёр талт гэрээний ажил хамгийн өндөр хувьтай байгаа бөгөөд гэрээ байгуулаагүй ганцхан сууц өмчлөгч үлдээд байна. Хэрэв уг оршин суугчтай ойрын хугацаанд зөвшилцөлд хүрч чадвал 4-48 дугаар байрыг түрүүлж буулгаж, дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна