Утас : 70101660

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧЭЭР ШАЛГАРСАН КОМПАНИУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Админ
2026/08/05

Өнөөдөр /2026.08.05/ “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд дараах аж ахуйн нэгжүүдэд батламж гардууллаа.

  • “Такай Хөгжил Констракшн” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1145, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/931 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэлмү-2" төслийн А блокын барилгыг үргэлжлүүлэн барилгажуулах батламжийг олгов.
  • “Дэлгэрэх Таван Чандмань” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/323, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/931 дүгээр захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 45 дугаар орон сууцны барилга-ыг буулган дахин барилгажуулах батламж олголоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна