Утас : 70101660

46 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилтийн талаар гурван талт уулзалт зохион байгууллаа

Админ
8 цаг 25 минутын өмнө

Өнөөдөр /2026.06.26/ “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Газрын дарга Б.Пүрэвсүрэн, Захиргааны хэлтсийн дарга Ж.Балжинням, дахин төлөвлөлтийн мэргэжилтэн П.Онон нар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 46 дугаар байрны Хяналтын хорооны гишүүд болон “Грэйт Роуд” ХХК-ийн Гүйцэтгэл захирал М.Соронзонболдтой гурван талт уулзалт хийлээ.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Тус байршил нь Улаанбаатар зочид буудлын хойд талд байрлах 84 айлын, 4 давхар орон сууц бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/323 дугаар захирамжаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжин ирж, 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Грэйт Роуд” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан юм.

бичвэр нарын зураг байж магад

Тус уулзалтаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн зүгээс шинээр баригдах орон сууцны төлөвлөлт, метр квадрат, өрөөний сонголтын талаар оршин суугчдад мэдээлэл өгөх, мөн барилгын эскиз зураг батлагдсаны дараа сууц өмчлөгчидтэй хоёр талт гэрээ байгуулах ажлыг эхлүүлэх чиглэлийг төсөл хэрэгжүүлэгчид өглөө.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Үүний дараа “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь гурван талт гэрээг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайдын баталсан "Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар"-ын дагуу байгуулна

хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна