Сүхбаатар дүүргийн 6-р хорооны 21-р байрны дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “Тод сүндэрэл” ХХК нь батламж авсан 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нийт 28 өрхийн 19 сууц өмчлөгчтэй зөвшилцөлд хүрээд байна.

Үлдсэн иргэдээс 6 сууц өмчлөгч 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манайд санал, хүсэлтээ ирүүлсний дагуу тус иргэдийг “Тод сүндэрэл” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хамт хүлээн авч уулзсан бөгөөд төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, талуудын байр суурийг ойртуулж бодитой шийдэлд хүрэх зорилгоор энэ долоо хоногт багтаан зөвшилцөлд хүрэх чиглэл өглөө.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна