Утас : 70101660

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 29 дүгээр байрны сууц өмчлөгчдийн хамтарсан гурван талт уулзалт боллоо

Админ
2026/05/14

“Хан Буурал” ХХК, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК болон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 29 дүгээр байрны сууц өмчлөгчдийн хамтарсан гурван талт уулзалт болж, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр баригдах орон сууцны зураг төслийн мэдээллийг “Ричмон консалтинг” ХХК-ийн захирал танилцууллаа.

May be an image of one or more people, people studying, crowd and text

Тус байршлын төсөл хэрэгжүүлэгчээр “Хан Буурал” ХХК 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шалгарсан бөгөөд төслийн батламжийг НИТХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Бага тойруу орчмын 243.3 га талбайд мөрдөх барилгын өндрийн хязгаарлалтыг баталсан тогтоолоос өмнө авсан онцлогтой юм. Иймд уг төслийг 7 давхрын өндрийн хязгаарлалтад хамаарахгүйгээр төлөвлөсөн бөгөөд зураг төслийн дагуу 16 болон түүнээс дээш давхар барилга барих боломжтой хэвээр байна. Харин төсөл хэрэгжүүлэгчийн эрх цуцлагдаж, дахин сонгон шалгаруулалт зарлах тохиолдолд тухайн байршил нь тогтоолын дагуу 7 давхрын хязгаарлалтад орох нөхцөл үүсэхийг уулзалтаар тайлбарлав.

May be an image of dais and text that says 'THE CORPORATE HOTEL THECORPORATEHOTELU U yЛAAH6AATAP OPOH CyyUЖyyЛAЛT XXK'

Мөн оршин суугчдад танилцуулсан эскиз зураг нь эцэслэн батлагдаагүй бөгөөд зураг төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ нэгтгэн хамтран зөвшилцөх бүрэн боломжтой талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн дахин төлөвлөлтийн үр дүнд тухайн байршлын айл өрхийн тоо нэмэгдэж, хүн амын нягтаршил өсөхтэй холбоотойгоор инженерийн болон нийгмийн дэд бүтцийг үе шаттай өргөтгөн хөгжүүлэх асуудлыг Хот дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу төрөөс хариуцан хэрэгжүүлэх зохицуулалттай болохыг онцолсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна