Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатарын иргэдтэй хийсэн уулзалтад “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн газрын дарга Б.Пүрэвсүрэн оролцож, 2-р хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барих төслүүдийн явц болон иргэдээс ирүүлсэн асуултад мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр тус хорооны 1, 2, 3 дугаар барилгуудын эскиз зураг батлагдсан бөгөөд ирэх долоо хоногт байр тус бүрээр оршин суугчидтай дахин уулзалт зохион байгуулж, төсөл хэрэгжүүлэгч “Саруул оч” ХХК-ийн зүгээс зураг төсөл болон төлөвлөлтийн шийдлийг дэлгэрэнгүй танилцуулахаар болов. Үүний дараа батлагдсан зураг төсөлд үндэслэн сууц өмчлөгчид болон төсөл хэрэгжүүлэгчийн хооронд хоёр болон гурван талт гэрээ байгуулах, гэрээний нөхцөлийг харилцан зөвшилцөх ажил үе шаттай эхлэх юм. Мөн 5, 6, 7 дугаар барилгуудын эскиз зураг төслийг боловсруулах ажил үргэлжилж байгааг мэдээллээ.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна