Чингэлтэй дүүргийн 9-р хороонд байрлах 47, 53, 54, 57, 70 дугаар байрны оршин суугчидтай дахин төлөвлөлтийн асуудлаарх анхан шатны уулзалт зохион байгуулж, төсөл хэрэгжүүлэх боломж, талуудын эрх, үүргийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Тус байршилд өмнө нь хоёр удаа санал хураалт явагдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна. Иймээс энэ удаагийн уулзалтыг эхний шатны ойлголцол, мэдээллийн нэгдсэн суурь бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж, дахин төлөвлөлтийн үйл явц хэрхэн өрнөдөг, төр захиргааны байгууллага, төсөл хэрэгжүүлэгч болон иргэдийн оролцооны талаар мэдээлэл өглөө.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна