Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар орон сууцны дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “Азийн Идэр Цамхаг” ХХК-ийн зүгээс А, В блокийн барилгын ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар 2 дугаар давхрын цутгалтын ажлыг гүйцэтгэн барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна.
Харин төслийн С блокийн ажил нь нэг сууц өмчлөгчтэй зөвшилцөлд хүрээгүйгээс шалтгаалан тодорхой хугацаанд хойшлоод байсан юм. Өнөөдөр талууд харилцан ойлголцолд хүрч, гэрээ байгуулснаар үлдэгдэл барилгыг буулгах ажил албан ёсоор эхэллээ.
Дахин төлөвлөлтийн төсөл нь төр, төсөл хэрэгжүүлэгч болон сууц өмчлөгчдийн хамтын ойлголцол, харилцан итгэлцэлд тулгуурлан хэрэгждэг онцлогтой. Ийм төрлийн төслүүдэд зөвхөн нэг айлын асуудал ч нийт төслийн явц, хугацаанд бодит нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Тухайлбал, тус төслийн анхны график төлөвлөгөөнд барилгыг 2027 оны IV улиралд ашиглалтад оруулахаар тусгасан байсан боловч С блокийн ажил удааширсантай холбоотойгоор ашиглалтад орох хугацаа ойролцоогоор нэг жилээр хойшлохоор болжээ.
Иймд дахин төлөвлөлтийн төсөл амжилттай, шуурхай хэрэгжихэд оролцогч талуудын зөвшилцөл, мэдээллийн нээлттэй байдал, иргэдийн идэвхтэй оролцоо чухал ач холбогдолтой хэвээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.119.92.1
ashguide
Хариулах