Байгууллагын бүх алба, хэлтсийн төлөөлөл хамтран түр суурьшуулах зориулалттай 813, 814 дүгээр байрны гадна орчны их цэвэрлэгээг өнөөдөр /2026.05.08/ зохион байгууллаа.

Төлөвлөгөөт их цэвэрлэгээг 2026 онд гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь 02 дугаар сарын 11-ний өдөр, 04 дүгээр сарын 03-ны өдөр тус тус хийсэн билээ.

Мөн Орон сууц ашиглалтын алба нь тус байршлын автомашины ил задгай зогсоолд тээврийн хэрэгслийг замбараагүй байршуулдаг байсныг зохицуулах зорилгоор автомашины улсын дугаар таних систем бүхий чиптэй хаалгыг суурилуулсан. Ингэснээр автомашины хөдөлгөөн, зогсоолын зохион байгуулалт сайжирч, оршин суугчдын эд хөрөнгө, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Нийт 338 өрхийн дунд санал асуулга явуулж, оршин суугчдын 79.2 хувь нь дэмжсэнээр тус ажлыг эхлүүлсэн бөгөөд чиптэй хаалганы системийг 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс албан ёсоор ашиглалтад оруулна.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна