Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн газрын дарга Б.Пүрэвсүрэн, Баянгол дүүргээс сонгогдсон НИТХ-ын Төлөөлөгчид, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, 20 дугаар хорооны Засаг дарга Б.Бүрэнжаргал нар дээрх байршилд дахин төлөвлөлтийн асуудлаар ажиллалаа.

Тус 32 дугаар байр нь 3 тусдаа 1 давхар барилгаас бүрдэх бөгөөд нийт 42 өрхтэй. Инженерийн дэд бүтэцтэй холбогдоогүй тул дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтад төсөл хэрэгжүүлэгч оролцдоггүй гэх хүндрэл үүсээд удаж байна.

Иймд уг байршлыг тус хорооны БХ1-27, БХ2-27, БХН-30, ТТЭ-37, ОС-8, АТ-12, БХН-48 дугаар байрнуудын дахин төлөвлөлтийн төсөлтэй нэгтгэн, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компанид 32 дугаар байрны талбайг хамруулан олгохоор шийдвэрлэлээ.

Мөн нийт 10 байршлын барилга буулгах зардлыг төрөөс хариуцахаар газар дээр нь шийдвэрлэсэн нь төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чухал алхам боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна