Баруун дөрвөн замын Нарантуул зочид буудлын зүүн талд байрлах Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны 50 мянгатын 23, 25 дугаар орон сууцны барилгууд нь 1963 онд баригдсан, 4 давхар бөгөөд 23 дугаар байр нь 55, 25 дугаар байр нь 22 өрхтэй юм. Эдгээр барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн улсын ахлах байцаагчийн 02-07-117/80 тоот дүгнэлтээр тогтоогдсон.

Тус байршил нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 25/110 дугаар тогтоолоор батлагдсан Бага тойруу хэсгийн 243.3 га талбайд хамаарна. Уг бүсэд нийтийн зориулалттай орон сууцны барилгын өндрийг 7 давхар хүртэл байхаар өндрийн хязгаарлалтад оруулсан.

Нийслэлийн Засаг даргын дахин төлөвлөлтөд хамруулах захирамж хараахан гараагүй тул ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин барих үйл ажиллагааны талаар ерөнхий мэдээлэл өглөө. Үүний үндсэн дээр оршин суугчдын дэмжлэг 80 хувьд хүрсэн тохиолдолд захирамж гаргуулах ажлыг эхлүүлэх боломж бүрдэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна