Утас : 70101660

Urban Economics PTE. LTD. компани “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн төслүүдтэй танилцлаа

Админ
2026/04/29

Сингапурт төвтэй, барилгын өрөмдлөг, том оврын техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Urban Economics PTE. LTD. компанийн гүйцэтгэх захирал Тони Ма “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн төслүүдтэй танилцлаа. Тус компани нь одоогоор БНХАУ-ын Тяньжин хот, Жянсу мужид барилгын өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байна.

хичээл хийж байна, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын үеэр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин барих төслүүдийн хэрэгжилт, үе шат, эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулж, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцооны боломжийн талаар санал солилцлоо.

бичвэр нарын зураг байж магад

Тодруулбал, дахин төлөвлөлтийн төслүүдэд гадаадын компани нь:
- Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан дотоодын барилгын компанитай түншлэлийн гэрээгээр хамтран ажиллах,
- Эсхүл хөрөнгө оруулалтын гэрээгээр санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх,
- Мөн зураг төсөл, концепцийн шийдэл боловсруулах хэлбэрээр оролцох боломжтой талаар хэлэлцэв.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна