Ээлжит “Мэдээллийн цаг”-ийн хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Барилгын инженер, техникийн хэлтсийн ахлах инженер Б.Анарболд, ХАБ-ийн мэргэжилтэн Ж.Мөнгөнчимэг нар оффисын ажилтнуудад зориулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт танилцуулах сургалт орлоо.
Сургалтын үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүний зорилго, хамрах хүрээ, ХАБЭА-ийн үндсэн ойлголт, байгууллагын дотоод зохион байгуулалт, эрсдэлийг урьдчилан таних, осол, зөрчлөөс сэргийлэх дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэгийг хүргэлээ. Мөн оффисын орчинд түгээмэл тохиолддог эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээ, хөдөлмөрийн аюулгүй байдлыг өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэхийн ач холбогдлыг онцлов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна