Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан 39 дэх удаагийн “Barilga Expo 2026” олон улсын үзэсгэлэн өнөөдөр /2026.04.24/ албан ёсоор нээлтээ хийлээ. Салбарын түүхэн хөгжлийн нэгэн чухал үеийг тэмдэглэж буй энэхүү арга хэмжээ нь барилга, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын байгууллагуудыг нэг дор цуглуулж, туршлага солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжийг бүрдүүлж байна.


Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Barilga.mn ажиллаж, хамтран зохион байгуулагчаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилгын хөгжлийн төв зэрэг төр, хувийн хэвшлийн гол байгууллагууд оролцож байгаа нь салбарын бодлого, хэрэгжилтийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус үзэсгэлэнд орон сууцны томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын оролцоог хангах хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК оролцож байгаа бөгөөд 4-р сарын 24-26-ны өдрүүдэд А59а павилионд хүрэлцэн ирж, бидний хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн төслүүдийн мэдээлэл авах боломжтой юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна