Утас : 70101660

СХД-ИЙН 27-Р ХОРООНЫ МАХ-16-Р БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД ДАРАА ДОЛОО ХОНОГТ БАЙРНЫ БОДИТ ХЭМЖИЛТЭЭ ХИЙЛГЭНЭ

Админ
2026/04/23

Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны Мах-16-р байрны төсөл хэрэгжүүлэгчээр 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр “Чанад түншлэл” ХХК шалгарсан бөгөөд өнөөдрийн уулзалтын үеэр шинээр баригдах орон сууцны загвар зураг, төлөвлөлт, давхаржилт, дотоод зохион байгуулалтын шийдлийг танилцууллаа.

хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын үеэр дараагийн шатны чухал ажил болох байрны бодит хэмжилтийг хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Хуучны нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан талбайн хэмжээ нь тухайн үеийн хэмжилтийн аргачлал, стандарттай холбоотойгоор өнөөгийн бодит хэмжээнээс зөрүүтэй байх тохиолдол түгээмэл байдаг. Иймээс дахин төлөвлөлтийн хүрээнд оршин суугч бүрийн эзэмшлийн талбайг орчин үеийн норм, дүрэмд нийцүүлэн дахин тодорхойлох шаардлага үүсдэг.

бичвэр нарын зураг байж магад

Энэ хүрээнд байрны бодит хэмжилтийг мэргэжлийн байгууллага болох “Ардим лайн” ХХК гүйцэтгэх бөгөөд хэмжилтийг Монгол Улсын MNS 6058:2009 стандартын дагуу хийх юм. Уг стандарт нь барилгын ашигтай талбай, нийт талбайг тодорхойлох аргачлал, хэмжилтийн нарийвчлал, хэмжих зааг хязгаарыг тодорхойлдог бөгөөд хэмжилтийг лазер болон орчин үеийн дижитал багаж ашиглан гүйцэтгэдэг. Үүнд ханын дотор талаас хэмжих, даацын болон даацын бус хийцийн ялгааг харгалзан тооцох, тагт, лоджийн талбайг стандартын дагуу тусгайлан ангилж тооцох зэрэг нарийвчилсан шалгуур үзүүлэлтүүдийг мөрддөг.

нэг буюу түүнээс олон хүн, утас, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Бодит хэмжилтийн үр дүн нь оршин суугчидтай байгуулах хоёр болон гурван талт гэрээний үндсэн суурь болох бөгөөд шинэ орон сууцанд олгогдох талбайн хэмжээ, төлбөрийн тооцоолол, нэмэлт нөхцөлүүдийг тодорхойлох эрх зүйн чухал баримт бичиг болдог. Иймд оршин суугчдыг хэмжилтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шаардлагатай үед байрандаа байлцан хамтран ажиллах чухал юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна