Утас : 70101660

Сөүл-Улаанбаатарын орон сууцны бодлогын хэлэлцүүлгийн эхний өдөр үргэлжилж байна

Админ
2026/04/09

Сөүл-Улаанбаатарын орон сууцны бодлогын хэлэлцүүлгийн эхний өдөр үргэлжилж байна

Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК болон БНСУ-ын Seoul National University, Seoul Housing & Communities Corporation зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хөтөлбөрийн хүрээнд Seoul National University-ийн профессор И Ин Гын “S-Quad төсөл ба орон сууцны бодлогын ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж, хотын нягтаршил, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх Солонгосын бодлогын туршлагыг танилцууллаа.

Мөн Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Д.Алтанзул Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууцны бодлого, эрх зүйн орчны талаар мэдээлэл өгч, салбарын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулсан бол Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөлөл Улаанбаатар хотын орон сууцны бодлогын өөрчлөлт, шинэчлэлийг танилцуулсан юм.

бумба ба "ORGANIZERS 경서중대학교 서울대학교 UPPORTER KOICA- ULAANBAATAR-SEOUL HOUSING POLICY FORU DISCUSSIONS ON HOUSING POLICY DIRECT URBAN IDEVILOPMENT POLICY -- aime diacuss he challenprs arising arban redevelopment and housing Hu canurucT mcTBR REA solutions and ppo PO yЛAAH6AATAP OPOH CyyUЖyyЛAЛT XXK NCI MALL KOOM 201 BULDINGE AOMOTBATИE CEHTR CAPITAL COyBBMEHT ORGANIZATIONS CHAN-U VLAANGAATARO CTY" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Үргэлжлүүлэн Ёнсэй их сургуулийн профессор Чинь Хи Сон Сөүл хотын орон сууцны бодлогын өөрчлөлт, өндөр нягтаршилд суурилсан дахин төлөвлөлтийн механизм, санхүүжилтийн загварын талаар туршлага хуваалцав.

хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад

Маргааш буюу 4-р сарын 10-ны өдөр "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн нийслэл Улаанбаатар хотын Ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулган шинээр барих төслийн танилцуулгыг тавина. Энэхүү хэлэлцүүлэг хоёр өдрийн турш үргэлжлэх юм.

"慧 送品 TASMEA ア Introducti S-Quad Project. Training Program fo UB-Seoul Housing P yЛAAH6AATAP OPOH CyyUЖyyЛAЛT XXK a Mongolia UB- UB-Seoul Housing Polcy Forum" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна