Улаанбаатар хотод тогтвортой, аюулгүй, ухаалаг хот хөгжүүлэх зорилгын хүрээнд “Улаанбаатар-Сөүл орон сууцны бодлогын хэлэлцүүлэг” зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь S-QUAD төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл явцад тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх гарц, боломжийг тодорхойлоход чиглэж байна.
Арга хэмжээнд Монгол Улсын хот байгуулалт, барилга, орон сууцны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцохоос гадна БНСУ-ын туршлагатай мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцож, Сөүл хотын орон сууцны бодлого, хот төлөвлөлтийн туршлагаас хуваалцах юм.
Хэлэлцүүлэг 4 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэг дэх Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордны Б байрны 2 давхрын хурлын танхимд зохион байгуулагдана.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна