Утас : 70101660

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн мэргэжилтнүүд Налайх дүүрэгт иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өглөө

Админ
2026/03/25

Өнөөдөр /2026.03.25/ алслагдсан дүүргүүдийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган шинээр барилгажуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн мэргэжилтнүүд Налайх дүүргийн 2 дугаар хороонд ажиллаж, дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл авч амжаагүй иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны саналын хуудас бөглүүлж байна.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Өмнө нь 2026 оны 2 дугаар сарын 3-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар Налайх дүүрэгт ажиллах үеэр дүүргийн хэмжээнд 1940-өөд онд баригдсан, ашиглалтын шаардлага хангахгүй 27 барилга байгаагаас 4 барилгын төсөл хэрэгжүүлэгч шалгарч энэ хавраас ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр онцолж байсан билээ.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс, утас ба "P УЛААНБААТАР OPOH СУУЦЖУУЛАЛТ ХХκ" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна