Утас : 70101660

Сүхбаатар дүүргийн 10-р хорооны 31-р байрны иргэдтэй дахин төлөвлөлтийн мэдээлэл өгөх уулзалт хийлээ

Админ
2026/03/24

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д Нийслэлийн Засаг даргын нийт 5 удаагийн захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12 байршлыг дахин төлөвлөх эрх шилжиж ирсэн.

2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан уулзалтад тус дүүргийн 10 дугаар хорооны 31 дүгээр байрны 96 сууц өмчлөгчөөс 30 гаруй иргэн оролцож, тухайн байршлын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл авлаа. Уулзалтын төгсгөлд сууц өмчлөгчдийн төлөөлөл буюу Хяналтын хороог байгуулахаар шийдвэрлэлээ.

Тус байр нь Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн баруун талд байрлах, 1963 онд ашиглалтад орсон 4 давхар барилга бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаржээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна