Утас : 70101660

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны дахин төлөвлөлтийн асуудлаар гурван талт уулзалт боллоо

Админ
2026/02/09

"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Захиргааны газрын дарга Б.Пүрэвсүрэн, АШХОС-ны хэлтсийн дарга Б.Бат-Учрал нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт Налайх дүүрэгт ажиллаж байна.

нэг буюу түүнээс олон хүн нарын зураг байж магад

Тус дүүргийн 2 дугаар хорооны 1-11 дүгээр байрны иргэд, оршин суугчдын төлөөлөлд ашиглалтын шаардлага хангахгүй Цагаан байрны барилгыг буулган, дахин барих үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өглөө.

нэг буюу түүнээс олон хүн ба хүмүүс нарын зураг байж магад

Иргэдийн хувьд дахин төлөвлөлтийн ажил хурдтай, ахицтай яваасай гэж хүсч байгаагаа илэрхийлж, мэдээлэл өгөх зорилготой уулзалтын давтамжийг нэмэгдүүлж өгөхийг хүсэв. Мөн аж ахуй нэгжүүд дахин төлөвлөлтийн ажлыг гацааж байгаа талаар сэтгэгдлээ илэрхийлж байлаа. Хуралд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Мандуул, 2 дугаар хорооны Засаг дарга Ч.Идэрбат нар оролцож, иргэдэд нэгдсэн ойлголт өгч ажиллав.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна