2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр барилгын үндсэн бүтээцэд үүссэн гэмтлийн улмаас ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 65, 66, 67, 68, 69, 181 дүгээр байрнуудын дахин төлөвлөлтийн асуудлаар гурвалсан уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Тамир, хорооны Засаг дарга П.Гэрэлт-Од, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Блүүм технологи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер болон холбогдох албан хаагчид, мөн тухайн байршлын оршин суугчид оролцсон бөгөөд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс шинээр баригдах орон сууцны загвар зураг, төслийн график төлөвлөгөөг танилцуулав.

“Блүүм технологи” ХХК нь 2017 оноос барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг байршилд шинээр баригдах орон сууцны барилгын төслийг энэ оноос 2029 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийт 3 блок, 378 айлын орон сууц бөгөөд 1 дүгээр давхартаа үйлчилгээний талбайтайгаар баригдана гэв.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна