СБД-ИЙН 6 ДУГААР ХОРООНЫ 30 ДУГААР БАЙРНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ “МАКС ӨРГӨӨ” ХХК СУУЦ ӨМЧЛӨГЧ НАРТ ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барих төслийн хүрээнд гурван талт уулзалт зохион байгууллаа. Уулзалтад тус байршлын 60 гаруй оршин суугч, төсөл хэрэгжүүлэгч “Макс өргөө” ХХК-ийн төлөөлөл мөн “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн удирдлага, холбогдох албаны төлөөллүүд оролцов.
Тодруулбал “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн, Гэрээ, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Амгалан, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал, мэргэжилтэн Н.Базар, Барилгын инженер техникийн хэлтсийн мэргэжилтнүүд уулзалтад оролцсон юм.
Уулзалтын үеэр “Макс өргөө” ХХК нь төслийн ерөнхий төлөвлөгөө, байршлын орц, гарц, давхрын зохион байгуулалт, төслийн хэрэгжилтийн үе шат, хоёр талт гэрээ байгуулах үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Мөн “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гэрээ, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Амгалан ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин барих үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчны талаар оршин суугчдад ойлголт өгч мэдээллээр хангаж ажиллалаа.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна