2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган дахин барих барилга тус бүрийн инженерийн дэд бүтцийн одоогийн нөхцөл байдал, үүссэн асуудал, цаашдын шийдэл чиглэлээр уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн газрын даргаар ахлуулсан инженер, дэд бүтцийн холбогдох газар нэгжүүдийн ерөнхий инженер, хэлтсийн дарга нар тус хэлэлцүүлэгт оролцлоо.


Хэлэлцүүлгээр одоогийн инженер техникийн дэд бүтцийн хүрэлцээ, төсөлд шаардлагатай хүчин чадлын өсөлтийг шийдвэрлэх гарц боломж, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцов.
Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн гаргалгаа, талуудын хамтын ажиллагаа төслүүдийн уялдааг сайжруулах замаар хурдан хугацаанд оновчтойгоор асуудлыг шийвэрлэх, тухай бүрт хамтарч ажиллах тухай шийдвэрлэж, дараа дараагийн ажлууд амжилттай үргэлжлэх эхлэл тавигдлаа.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна