Утас : 70101660

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАРИЛГЫГ ДАХИН БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Админ
Өчигдөр 15 цаг 02 минут

Өнөөдөр /2026.01.14/ “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас зохион байгуулсан “Дахин төлөвлөлт ба хууль, эрх зүйн орчин” сэдэвт хамтарсан ажлын уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын Газар, хот байгуулалтын салбарын эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баттулга, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын Орон сууцны дэд бүтцийн хэлтсийн гэрээ хариуцсан мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн, Гэрээ, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амгалан мөн дахин төлөвлөлтийн 17 төслийн гүйцэтгэгч компаниудын төлөөлөл, хуульчид оролцлоо.

Тус уулзалт нь ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих үйл ажиллагааг хууль, эрх зүйн нэгдсэн ойлголт, уялдаатай зохион байгуулалтаар хэрэгжүүлэх, төслийн менежментийн үр дүнг дээшлүүлэх зорилготой юм.

Уулзалтын үеэр хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны зорилго, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган дахин барилгажуулах үйл явцын үе шат, хоёр болон гурван талт гэрээ байгуулах явц удаашрах шалтгаан, цаашид анхаарах шаардлагатай эрх зүйн болон зохион байгуулалтын асуудлуудыг нээлттэй хэлэлцлээ.

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.27
    23 цагийн өмнө

    ЧД ийн 9р хороонд байрлах цагаан байруудыг хэзээ дахин төлөвлөлтөнд оруулах вэ

    Хариулах