Утас : 70101660

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК цусны хандивын аянд нэгдэж бусдын төлөө амьдрал бэлэглэж байна

Админ
2026/01/06

Нэг донорын өгсөн цус гурван хүний амь насыг аврах боломжтой бөгөөд цус тогтмол хандивлах нь донорын өөрийн эрүүл мэндэд ч олон талын ашиг тустай байдаг. Цус хандивласны дараа бие махбод хэдхэн долоо хоногийн дотор нөхөн төлжилт хийж, шинэ цусны эсүүд үүсдэг. Энэ нь зүрх, судасны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Судалгаагаар тогтмол цус хандивладаг хүмүүсийн зүрхний өвчлөл буурч, холестерины түвшин тогтворжиж, төмрийн хэмжээ тэнцвэрждэг нь тогтоогджээ. 

May be a doodle of heart and text

Хандивласан цусыг улаан эс, сийвэн, ялтас зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдэд хувааж өөр өөр төрлийн эмчилгээ, эмнэлгийн тусламжид ашигладаг. Иймээс нэг донорын өгсөн цусаар цусны өвчтэй хүн, мэс засалд орж буй өвчтөн, хавдартай хүний эмчилгээнд зэрэг ашиглаж, хамгийн ихдээ гурван хүнд дэм болдог байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна