
Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Барилга засварын нэгдсэн трэстийн 80 айл, геологийн 48 айлын төлөөлөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэнтэй уулзаж, тус байршлын дахин төлөвлөлтийн нөхцөл байдал, цаашид авах боломжит арга хэмжээний талаар зөвшилцлөө.

Тус байршилд 2022 онд “Голомт констракшн” ХХК дахин төлөвлөлт хэрэгжүүлэгчээр шалгарсан боловч барилга угсралтын ажил одоогоор эхлээгүй, тухайн бүсийн дулааны инженерийн хүчин чадал хангалтгүй байгаа тул анхны 17 байр бүхий зураг төслөөс зөвшөөрөгдөх барилгын тоо хязгаарлагдсан зэрэг техникийн шалтгаануудаас үүдсэн төслийн явц удаашралтай байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна