Утас : 70101660

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД УЛААНБААТАР ОРОН СУУЦЖУУЛАЛТ ХХК-ИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД 50 ГАЦУУР МОД ТАРИЛАA

Админ
2025/10/17

Чингэлтэй дүүргийн 23-р хорооны Олон булагтайн цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн ажилтан, албан хаагчид 50 ширхэг гацуур мод тарилаа.

May be an image of tree and text

Энэхүү үйл ажиллагааг байгаль орчныг хамгаалах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтын хүрээнд зохион байгуулав.

May be an image of car, road and text

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой билээ.

May be an image of one or more people, arctic and text

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна