Утас : 70101660

АНГЛИЙН КЕМБРИЖ ХОТЫН ЗӨВЛӨЛ: АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ, БУУЛГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙРНЫ ТАГТНЫ БЕТОН ХИЙЦНҮҮД УНАЖ БАЙНА

Админ
2025/10/23

Английн Кэмбриж хотын томоохон дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд “нураах шаардлагатай болсон” байрны тагтны бетон хэсгүүд бутарч унаж байгаа талаар тус Хотын зөвлөлийн хурал дээр мэдээлжээ.

Кембрижийн Хотын зөвлөл хойд бүсэд 200 гаруй төрийн өмчит орон сууц, 200 гаруй хувийн орон сууц шинээр барьж худалдаа болон олон нийтийн үйлчилгээний байгууламжуудыг дахин төлөвлөн хөгжүүлэх санал гаргасан байна. Үүний хүрээнд Арбюри Корт, Кингсвэй болон Брэкли Клоуз дахь нийт 149 төрийн өмчит түрээсийн байрнуудыг буулгах шаардлагатай гэж үзжээ.

Jamie Niblock/BBC Ms Bird is smiling at the camera. She is wearing red glasses, a necklace and earrings. She has short white hair and is also wearing a blue and white cardigan. Her background is blurred.

Хөдөлмөрийн намын төлөөлөгч, орон сууц хариуцсан зөвлөлийн гишүүн Герри Бёрд дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртсөн оршин суугчдад хандан: “Энэ өөрчлөлт хэцүү байгааг би ойлгож байна. Өөрчлөлт гэдэг амар зүйл биш. Гэхдээ бид та бүхний сайн сайхны төлөө анхаарч ажиллах болно” хэмээн мэдэгдэв.

Хотын зөвлөлийн гүйцэтгэх хорооны хурал энэ долоо хоногийн мягмар гараг /2025.10.21/-т болж, 80 сая фунт стерлингээс давсан төсөв болон олон нийтийн санал асуулга зэрэг дараагийн үе шатны ажлуудыг баталсан байна. Өмнө нь тус зөвлөл олон байрнуудын насжилт муудаж хүнд нөхцөлтэй болсон бөгөөд барилгуудын бүтээцийн гэмтлээс үүдэн галын болон аюулгүй байдлын эрсдэл үүсэж, мөн чийг, хөгцийн асуудал өргөн тархсан талаар мэдээлж байсан юм.

Racism row engulfs Cambridge City Council meeting as overseas marketing of  homes is debated

Хөдөлмөрийн намын өөр нэг төлөөлөгч Кейти Торнбороу хурал дээр хэлэхдээ “Тэнд очоод үзэхэд зарим байрны тагтнаас бетон унаж, арматур ил гарсан байгааг харж болно. Энэ нь тухайн байрнуудын баригдсан он цагтай холбоотой. Мөн хотын зөвлөл энэ асуудлыг таслан зогсоох, барилгуудын аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээ авч эхэлснийг би харж байна” гэжээ.

Хөдөлмөрийн намын төлөөлөгч, орон сууц хариуцсан зөвлөлийн гишүүн Герри Бёрд “Бидэнд асуудал үүсгээд байгаа зүйл нь түрээслэгчид биш, харин хуучны барилгууд. Эдгээр байрнууд хуучирсан, сэргээн засварлах боломж бараг байхгүй. Тиймээс нурааж, шинээр дахин барих шаардлагатай” хэмээн онцоллоо.

Хуралдааны дараа Либерал Ардчилсан намын зөвлөлийн гишүүн Жэйми Дэлзэл “Энэ бол хотын хойд хэсэгт хийгдэх маш чухал хөрөнгө оруулалт бөгөөд аль эрт эхлэх ёстой байсан ажил” хэмээн хэлжээ.

Тэрээр мөн “Шинэ төрийн өмчит орон сууцууд баригдах боломжууд бий болж байгаа нь нааштай дохио юм. Кембриж хотод төрийн өмчит орон сууц хоёр түвшинд хуваагдсан бүтэцтэй байдаг. Ийм газруудад хийх хамгийн зөв алхам бол дахин төлөвлөлт бөгөөд энэ нь оршин суугчдын оролцоотой, хамт олныг түшиглэсэн байдлаар хэрэгжих ёстой” гэж нэмж хэлэв.

Хуралдаанаар хэлэлцэх үеэр дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдах нийт орон сууцны дор хаяж 50 хувь нь төрийн өмчит орон сууц байх ёстой гэж онцлов.

Тус бүсийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид өмнө нь дахин төлөвлөлтийн талаар санаа зовниж байсан бөгөөд тэдний дунд нэг махны дэлгүүрийн эзэн дахин төлөвлөлтийн дараа түрээсийн үнэ хэт өндөр болж, төлөхөд бэрх болно хэмээн болгоомжилж байжээ.

Tom Jackson/BBC John West is wearing a white coat with blue trim, blue cap, and glasses and stands in front of a wall covered with product listings. An annotated drawing, or diagram, of a pig is partially visible.

Хорооны хурлын үеэр төрийн өмчит түрээсийн байранд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дахин төлөвлөлт хэрэгжих шилжилтийн үед дэмжлэгийн багцад хамруулах тухай мэдэгдсэн байна. Үүнд дахин төлөвлөлт хэрэгжсэний дараа эхний хоёр жилийн хугацаанд түрээсийн төлбөрийг бууруулах, мөн шинэ байрнууд баригдаж эхлэх хүртэл одоогийн байрандаа хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломж багтжээ.

Арбюри Кортод төрийн өмчит байранд махны дэлгүүр ажиллуулдаг Жон Уэст хуралдааны дараа “Бидний санаа зовниж байсан асуудлуудыг анхааралдаа авч, санал бодлыг минь сонсож байгаад баяртай байна” хэмээн хэлэв. Тэрээр хоёр жилийн түрээсийн үнийг бууруулсныг сайшаасан ч “Шинэ байр руу нүүж очих үед түрээсийн үнэ гурав дахин өсөх магадлалтай бөгөөд үүний ердөө 50 хувийг л бууруулна гэвэл бидэнд ямар ч ашиггүй болно” гэж илэрхийлжээ.

Эх сурвалж: bbc.com

Орчуулсан: Г.Энхгэрэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна