Утас : 70101660

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 2-Р ХОРООНЫ 32 ДУГААР БАЙРНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ “ГРЭЙТ РОУД” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Админ
2025/10/15

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 32 дугаар орон сууцны барилгыг буулган, дахин барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Грэйт Роуд” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гэрээ, эрх зүйн хэлтэс, Барилгын инженер техникийн хэлтсийн холбогдох төлөөллүүдтэй уулзалт хийж, төслийн дараагийн шатанд шаардагдах бичиг баримтын бүрдүүлэлт, техникийн зөвшөөрөл болон зураг төслийн үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Төслийг үргэлжлүүлэхэд ямар асуудлууд тулгарч байна, цаашид юун дээр анхаарах гэхчлэн төсөл хэрэгжүүлэгч талтай хамтарсан уулзалтыг тогтмол зохион байгуулж, аргазүйн зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна.

May be an image of one or more people and textMay be an image of text

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна