“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг олон нийтэд нээлттэй, ил тод сонгон шалгаруулдаг.
Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу явагддаг ба Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан төрийн байгууллагуудын мэргэжлийн төлөөллүүд, иргэдийн хамтарсан Үнэлгээний хорооны бие даасан дүгнэлт, шийдвэрт үндэслэн хэрэгждэг.
Гэвч сүүлийн өдрүүдэд Үнэлгээний хорооны шийдвэр гараагүй байхад зарим компани сонгон шалгаруулалт зарласан байршлуудад оршин суугчидтай дур мэдэн холбогдож ”Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-тай хамтардаг, “холбоотой ажилладаг” гэх мэт иргэдийг төөрөгдүүлсэн илтэд хуурамч мэдээлэл тарааж, оршин суугчдад нөлөөлөх оролдлого хийж байгааг эрс эсэргүүцэж байна.
Иймд оршин суугч та бүхнийг аливаа ятгалга, нөлөөлөлд авталгүй, бодит эх сурвалжид тулгуурлан хандахыг уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна