Утас : 70101660

АНУ-ын Мичиган мужийн томоохон худалдааны төвийг шинэчлэн дахин төлөвлөх 1 тэрбум долларын төсөл эхэлж байна

Админ
2025/06/30

АНУ-ын Мичиган мужын Стерлинг Хайтс хотод байрлах Lakeside Mall-ыг 2025 оны 7-р сарын 1-ний өдөр хаа, 1 тэрбум ам.долларын өртөгтэй дахин хөгжүүлэлтийн төслийн хүрээнд буулгана. Төслийг Майамид төвтэй Lionheart Capital-ийн салбар Out of the Box Ventures компани хэрэгжүүлж байна.

2022 онд Стерлинг Хайтс хоттой байгуулсан санамж бичгээр эхэлсэн уг төсөл нь орон сууц, зочид буудал, оффис, худалдаа үйлчилгээ, ногоон байгууламж бүхий орчин үеийн хотын төв байгуулах зорилготой ажээ. 30 акр талбайг олон нийтэд нээлттэй цэцэрлэгт хүрээлэн, дэд бүтэц, төв талбай, усан бассейн, фитнес, номын сантай олон нийтийн төвд зориулах юм.

Төслийн хүрээнд Lyrical Loop нэртэй 2.5 км урт ногоон бүс, дугуйн болон явган хүний замууд баригдана.

Хотын дарга, холбогдох удирдлагууд уг төслийг Стерлинг Хайтсийн хөгжилд стратегийн ач холбогдолтой, эдийн засаг, орчны шинэчлэлд түлхэц үзүүлэх чухал алхам гэж тодорхойлжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна