Утас : 70101660

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГУДАМЖНЫ 1, 2, 3 ДУГААР БАЙРУУДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ТУС БАРИЛГУУДЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ АСУУДЛААР УУЛЗЛАА

Админ
2025/06/10

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Хөдөө аж ахуйн гудамжны 1, 2, 3 дугаар байрны иргэдийн төлөөлөл ашиглалтын шаардлага хангахгүй эдгээр барилгыг дахин төлөвлөлтийн төсөлд хамруулах хүсэлтэй байгааг илэрхийллээ. Иргэдийн зүгээс Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулсан бөгөөд одоогоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарахыг хүлээж байна.

Байгууллагын зүгээс Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал иргэдийн санал, баримт бичгийн бүрдэлтэй танилцаж, чиглэл өглөө.

Тус 1,2,3 дугаар байрнууд нь 1971 онд баригдсан бөгөөд нийт 211 оршин суугчтай, 2017 онд ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт гарчээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна