Чонгичон (Cheonggyecheon) төсөл нь хот төлөвлөлт, тээвэр, усны менежмент, ногоон байгууламж, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт зэрэг салбаруудыг уялдуулан амжилттай хэрэгжүүлснээр дэлхийн 60 гаруй хотын мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан.
Сөүл хотын төвд урсдаг 600 гаруй жилийн түүхт Чонгичон (Cheonggyecheon) горхи нь тус хотын экологийн тэнцвэр, нийгэм, соёлын төв байсаар иржээ. Гэвч 20-р зууны дунд үеэс хойш тус горхи бохирдож 1960-аад оноос хоёр давхар хурдны зам баригдсанаар бүрэн далдлагдсан байдалтай болжээ.
2003 онд Сөүл хотын дарга асан Ли Мён Бак тус горхи орчмын дэд бүтцийг шинэчлэх зоригт алхам хийж, хурдны замыг буулган, горхи булгийг сэргээж, 6 км урт ногоон байгууламж бүхий явган хүний зам, нийтийн амрах орчныг бүрдүүлсэн юм. Энэхүү төсөл нь 2005 онд бүрэн хэрэгжиж дуусжээ.
Төслийн ач холбогдол
- Чонгичон (Cheonggyecheon) горхи нь хотын экологийн тэнцвэрийг сэргээж, дулааны арлыг (urban heat island) 3-5°C-аар бууруулсан.
- Горхины байгалын урсац алдагдсан байсан тул дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Pumped water system ашиглан өдөрт 120,000 тонн ус ойролцоох Хан мөрөнөөс авч, горхины урсацыг тогтвортой байлгаж байв. Энэ нь жилийн 4 улиралд тогтмол урсгалтай байлгах нөхцлийг бүрдүүлдэг.
- 2003-2008 оны төгсгөл хүртэл биологийн төрөл зүйл 639%-иар нэмэгдсэн. Үүнд, ургамлын төрөл зүйл 62-оос 308 болж, загасны төрөл зүйл 4-өөс 25, шувууны төрөл зүйл 6-гаас 36, усны сээр нуруугүй амьтдын төрөл зүйл 5-аас 53, шавж 15-аас 192, хөхтөн амьтад 2-оос 4, хоёр нутагтан 4-өөс 8 болж тус тус өссөн байна.
- Горхийн эргэн тойрны бизнесүүдийн тоо 2 жилийн дотор л гэхэд 30 хувиар нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн үнэ 25%-иар өсч, үүнийгээ дагаад аялал жуулчлал эрс нэмэгдсэн.
.jpg)
.jpg)
- Өдөрт явган зорчих иргэдийн тоо дунджаар 60,000-д хүрсэн. Үүний зэрэгцээ иргэдийн амьдрах орчны чанар, аюулгүй байдал мэдэгдэхүйц сайжирсан.
- Горхийн дагуу орших Supyogyo болон Gwantonggyo гүүрүүдийг төслийн хүрээнд сэргээн засварласан. Supyogyo нь Чосон гүрний үеийн түүхэн гүүр байсан бөгөөд дахин төлөвлөлтийн явцад хуучин байршилд нь сэргээн барьж соёлын өвийг олон нийтэд нээлттэй болгосон.

.jpg)
ОРЧУУЛСАН Г.ЭНХГЭРЭЛ
ЭХ СУРВАЛЖ:
https://en.wikipedia.org/wiki/Cheonggyecheon#cite_note-7
https://udcsa.gsd.harvard.edu/projects/9
Сэтгэгдэл бичигдээгүй байна