Утас : 70101660

“20 МИНУТЫН ХОТ” СЭДВЭЭР “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Админ
10 цаг 16 минутын өмнө

Удирдлагын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний дарга, доктор, дэд профессор Ж,Жаргал “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ажилтан, алба хаагчдад ”Улаанбаатар хотын бүсчлэл 20 минутын хот” сэдвээр илтгэл тавьлаа. 

Тус мэдээллийн цагаар “20 минутын хот” концепци, түүний зорилго, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломж, урьдчилсан төлөвлөлт, нийгэм, эдийн засгийн үр нөлөө зэрэг сэдвүүдийг хамарсан танилцуулга хийж, оролцогчдын дунд асуулт хариулт явагдаж санал бодлоо солилцлоо. 

“20 минутын хот” гэдэг нь иргэд амьдралдаа өдөр тутамд шаардлагатай бүх үйлчилгээг (ажиллах, сурах, худалдаа хийх, эмнэлгийн тусламж авах, чөлөөт цагаа өнгөрүүлэх гэх мэт) 20 минутын зайд буюу алхах эсвэл дугуй унаж хүрэх боломжтой орчинд хүлээн авах хот байгуулалтын шинэ загвар юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна