Утас : 70101660

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 11, 12 дугаар байрны оршин суугчдад дахин төлөвлөлтийн мэдээлэл өглөө

Админ
22 цаг 53 минутын өмнө

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 11, 12 дугаар байрны оршин суугчидтай уулзаж, дахин төлөвлөлтийн үйл явц, хэрэгжүүлэх үе шат болон холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

May be an image of one or more people, people studying and text

Тус барилгуудын ашиглалтын шаардлага хангахгүй гэх МХГ-ын дүгнэлт гарсан бөгөөд иргэдийн дахин төлөвлөлтөд оруулах санал 80 хувьд хүрсэн тохиолдолд НЗД-ын дахин төлөвлөх захирамж гарах юм. Уулзалтын үеэр Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал:
“Нийслэлд дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явуулах чиглэлтэй хоёр төрийн компани байдаг. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК. Иргэд өөрсдөө төрийн байгууллагын оролцоогүйгээр хуучин байраа дахин бариулах барилгын компаниа сонгож, төслийн хэрэгжилтийг өөрсдөө хариуцах бүрэн боломжтой байдаг. Гэхдээ энэ тохиолдолд тус компанийн санхүүгийн болон техникийн чадавх хангалтгүй байх, барилгын ажил удаашрах, санхүүжилт тасалдах зэрэг шалтгаанаас үүдэн барилгын ажил гацаж оршин суугчид шинэ орон сууцтай болох хугацаа хойшлох хүндрэлтэй.

May be an image of one or more people, people studying, television, newsroom and text

Харин төслийг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-аар зохион байгуулуулсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг холбогдох шаардлага, шалгуурын дагуу сонгон шалгаруулж тэдэнтэй байгуулсан хариуцлагын гэрээний дагуу төслийн хэрэгжилтэд бид хяналт тавьж ажиллана” гэж мэдээллээ.

May be an image of one or more people, newsroom and text

Хэрвээ шалгарсан компани гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх, төсөл зогсонги байдалд орж оршин суугчдын эрх ашгийг хохироох нөхцөл үүсвэл бид батламжийг цуцалж дахин сонгон шалгаруулалт зарлана гэдгийг мөн танилцууллаа.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна