Утас : 70101660

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 1, 2, 34 ДҮГЭЭР ХОРООНД ХЭРЭГЖИХ ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

Админ
2026/10/05

Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34 дүгээр хороонд хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтсийн хийсэн судалгааны нэгдсэн дүнг “Эвтү Гэрэгэ консалтинг” ХХК нэгтгэж тайлагналаа.

Судалгаагаар хүн ам зүй, газрын эрх, сууцны төрөл, төслийн дэмжлэг, мэдээллийн хүртээмж, иргэдийн оролцоо, сууцны сэтгэл ханамж, орчны дэд бүтцийн үнэлгээ, нөхөн олговрын сонголт, төслийн хэрэгжилтийн эрсдэл зэрэг үндсэн чиглэлүүдийг хамруулсан байна.

May be an image of one or more people, newsroom and text

Судалгаанд нийт 718 өрх хамрагдсан бөгөөд оролцогчдын 54.3 хувь нь эрэгтэй, 45.7 хувь нь эмэгтэй байв. Насны бүтцийн хувьд 35-44 насныхан хамгийн өндөр буюу 28.2 хувийг эзэлж, дахин төлөвлөлтийн нөлөөлөлд хамрагдаж буй иргэдийн 74.6 хувь нь 35-64 насныхан байна.

May be an image of studying and text

Нөхөн олговрын хэлбэрийн хувьд судалгаанд хамрагдсан өрхийн 87.1 хувь нь бэлэн мөнгөөр худалдах, 15.9 хувь нь орон сууцаар солих саналыг илүүд үзсэн байна.

May be an image of one or more people, people studying, newsroom and text

Толгойт дэд төвийн хөгжлийн чиглэлийн талаар иргэдийн 68.9 хувь буюу 496 өрх орон сууцны хотхон, цогцолбор хэлбэрийн хөгжлийг дэмжсэн бол 37.6 хувь буюу 271 өрх амины болон орон сууцыг хослуулсан загварыг дэмжжээ. Харин түрээслэх болон өмчлөх хосолсон загварыг 13.5 хувь нь дэмжжээ.

Судалгааны үр дүнгээс харахад төслийн зураг төсөл, төлөвлөлтийг иж бүрэн боловсруулж, баталгаажуулсны үндсэн дээр иргэдэд төслийн талаарх мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх хэрэгцээ өндөр байна.

Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд ногоон байгууламж, тохижилт, зорилтот бүлэгт чиглэсэн орчин, нийгэм, соёлын хэрэгцээг харгалзан үзсэн төлөвлөлтийг тусгах шаардлагатай байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна