Утас : 70101660

СХД-ИЙН 18-Р ХОРООНЫ СТ-5 ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БАРИХ БАТЛАМЖИЙГ “СОДОН МОЛОР КОНСТРАКШН” ХХК-Д ГАРДУУЛЛАА

Админ
2026/10/05

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах СТ-5 орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэгчээр “Хур алтан өргөө” ХХК 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/81 тоот захирамжаар шалгарч иргэдтэй гэрээ байгуулах эрх авч байсан. Тус компани гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, барилгын ажил гурван жил дамнан удааширч, иргэдийн эрх ашиг зөрчигдсөн тул 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалсан юм. Улмаар уг төслийг 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжүүлсэн билээ.

May be an image of dais and text

Ийнхүү өнөөдөр /2026.10.5/ тус төслийг үргэлжлүүлэн гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Содон молор констракшн” ХХК-д “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө Батламж гардууллаа.

May be an image of text

2013 онд байгуулагдсан “Содон молор констракшн” ХХК нь 2020-2024 онд “БОСА” группийн захиалгаар худалдаа, үйлчилгээний 3 объектын барилга, 2024-2026 онд “Хүннү кампус” ХХК-ийн захиалгаар ерөнхий боловсролын сургуулийн спорт, урлагийн цогцолбор болон Эрдэнэт хотод 10 давхар 2 блок орон сууцны барилгыг чанарыг өндөр түвшинд барьж тус тус ашиглалтад оруулж байжээ.

May be an image of text

Тус компани нь өмнөх гүйцэтгэгчийн бариад орхисон 14 давхар карказыг үргэлжлүүлэн 16 давхар болгон барих бөгөөд барилга угсралтын ажлыг 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дуусган улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

May be an image of one or more people and text

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна