Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын 16 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд шинэ орон сууцны шав тавих ёслол болж бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Одоо буулгаж буй ашиглалтын шаардлага хангахгүй нэг давхар барилгад нийт 16 өрх оршин суудаг байсан бөгөөд барилгын тааз, хананд ан цав үүссэн, модон хийц нь элэгдэж хуучирсан байсан. Зуны улиралд үерийн усанд автах эрсдэл үүсдэг байсан төдийгүй эргэн тойронд хүрээлэн баригдаж байсан барилгуудын дуу чимээ, тоос шороо нь амьдрах орчныг улам хүндрүүлж байв.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн А/1060 дугаар захирамжаар тус байршлын дахин төлөвлөлтийг зохион байгуулах эрх “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжин ирсэн бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Эйч Ар Ви Констракшн” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан билээ.

Батлагдсан зураг төслийн дагуу хоёр блок, 16 давхар шинэ орон сууцны барилга барихаар төлөвлөсөн бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг нийт 20 сарын хугацаанд хэрэгжүүлж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр Хонхорын 16 дугаар байрны оршин суугчид аюулгүй, тохилог, орчин үеийн шаардлага хангасан шинэ орон сууцтай болох нөхцөл бүрдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна