“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Барилгын инженер техникийн хэлтсийнхэн долоо хоног бүр төслийн талбайд хяналт тавьж ажилладаг.
Энэ долоо хоногийн тухайд, СХД-ийн 18 дугаар хороо СТ-3 "Престиж трэйд" ХХК-ийн 13-р давхрын хэв хашмал угсралтын ажил, БГД-ийн 2 дугаар хороо 32 дугаар байр "Грэйт Роуд" ХХК-ийн техникийн давхрын хэв хашмал угсралтын ажил болон дотор, ханын өрлөг, дулааны шугам сүлжээний ажил, СБД-ийн 5-р хороо 48 дугаар байр "Прогресс Цамхаг" ХХК-ийн барилга нураалтын ажилд хяналт тавьж ажиллав.
Мөн 11 дүгээр сургуульд зориулсан орц гарцны ажил, СБД-ийн 6-р хороо 22 дугаар байр "Ханхөгшин стэйт" ХХК-ийн барилгын дотор засал болон өрлөг, дулааны шугам сүлжээний ажил, СБД-ийн 6-р хороо 26 дугаар байр "Азийн идэр цамхаг" ХХК-ийн АБ блокын 15 давхар ВГ блокын 12 давхрын хэв хашмал угсралт, СБД-ийн 6-р хороо 30 дугаар байр "Макс өргөө" ХХК-ийн суурийн давхрын бэлдэц болон суурийн давхрын хэв хашмал угсралтын ажил Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо 6 дугаар байр "Хөх бүрдний эх" ХХК-ийн барилгын түр хашаа болон цахилгааны шугамын шилжүүлэлт СХД-ийн 19 дүгээр хороо 4/48 "Мөнх ариун булаг" ХХК-ийн түр хашаа барих ажлууд дээр хяналт тавин ажиллалаа.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна