“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Барилгын инженер техникийн хэлтсийн ИТА багийнхан хэрэгжиж буй төслүүдэд 7 хоног тутмын захиалагчийн хяналт тавин ажиллалаа.
Энэ хүрээнд:
- СХД-ийн 18 дугаар хороо, СТ-3 – “Престиж Трейд” ХХК-ийн 8 дугаар давхрын хэв хашмал угсралтын ажил;
- БГД-ийн 2 дугаар хороо, 32 дугаар байр – “Грэйт Роуд” ХХК-ийн 16 дугаар давхрын хэв хашмал угсралт, дотор ажил, ханын өрлөг, дулааны шугам сүлжээний ажил;
- СБД-ийн 5 дугаар хороо, 48 дугаар байр – “Прогресс Цамхаг” ХХК-ийн барилга нураалтын ажил дууссантай холбоотой газар доорх шугам сүлжээ салгах болон 11 дүгээр сургуульд зориулсан орц, гарцын ажил;
- СБД-ийн 6 дугаар хороо, 22 дугаар байр – “Ханхөгшин Стэйт” ХХК-ийн дотор засал, өрлөг, дулааны шугам сүлжээний ажил;
- СБД-ийн 6 дугаар хороо, 26 дугаар байр – “Азийн Идэр Цамхаг” ХХК-ийн АБ блокын 13 дугаар давхар, ВГ блокын 7 дугаар давхрын хэв хашмал угсралтын ажил;
- ЧД-ийн 4 дүгээр хороо, 6 дугаар байр – “Хөх бүрдний эх” ХХК-ийн барилгын түр хашаа барих ажилд тус тус хяналт тавьж ажиллалаа.
Захиалагчийн хяналтын хүрээнд барилгын ажлын явц, чанар, гүйцэтгэл болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд анхаарч, илэрсэн асуудлыг тухай бүр шийдвэрлүүлэх чиглэл өгөн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичигдээгүй байна