Утас : 70101660

Дахин төлөвлөлтийг дэмжиж, амьдрах орчноо сайжруулахыг хүссэн иргэд уулзалтад идэвхтэй оролцож байна

Админ
2026/08/12

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас дахин төлөвлөлтийн асуудлаар өдөрт дунджаар байршил тус бүрээр 2 уулзалт, давхардсан тоогоор 100 орчим иргэнтэй уулзалт зохион байгуулж, мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна. Ямарч дахин төлөвлөлтийн төсөл иргэдийг зөв мэдээллээр хангаж байж, нэгдсэн саналд хүрч байж, харилцан ойлголцож байж амжилттай явагддаг. Өөрсдийн амьдрах орчин нөхцөлд санал бодлоо хэлж, хамтдаа шийдэл эрэлхийлж, уулзалт бүртээ идэвхийлэн оролцдог иргэддээ талархая.

нэг буюу түүнээс олон хүн, мэдээний өрөө ба "УЛААНБААТАРО УЛААНБААТАРОРОН OPOH OPOH СУУЦЖУУЛАЛТ) XXK opOH МАЛТХИ ግር/ጠ" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Өнөөдрийн тухайд, Хан-Уул дүүргийн 1-р хорооны 18 дугаар байрны оршин суугч, өмчлөгчидтэй уулзалт зохион байгуулж, барилга байгууламжийн зураг төсөл, ногоон байгууламж, хүнд ээлтэй орчин, өнгөрсөн удаагийн алдааг давтахгүй байх гэхчлэн маш өргөн хүрээнд нээлттэй ярилцлаа.Эрхзүйн болон эдийн засгийн боломжоо хэрхэн иргэдэд хүртээмжтэй байлгаж болох вэ? гэдэг талаас төр анхаарна. Төслийг хэрэгжүүлэх компани санхүүгийн чадавхтай, өндөр хариуцлагатай, хүний эрхийн мэдрэмжтэй байх чухал. Харин иргэд үзэл санааны хувьд нэгдэж, төслийг гацаахгүй байх тал дээр анхаарч, зөв зүйтэй бүтээн байгуулалтыг дэмжиж чаддаг байхад төсөл амжилттай, цаг хугацаа алдахгүй хэрэгжих юм.

нэг буюу түүнээс олон хүн, мэдээний өрөө ба "УЛААНБААТАРО OPOH УЛААНБААТАРОРОН OPOH СУУЦЖУУЛаЛТ XXK খেক VIAA ch chN" гэсэн бичвэр нарын зураг байж магад


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна