Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 12 дугаар байрны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтыг 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зарласан.
Улмаар сонгон шалгаруулалтын дүнгээр "Анлимитэд Аспрэйшн" ХХК, түншлэгч "Дархан Хан Спийд" ХХК нар шалгарч, Нийслэлийн Засаг даргын А/323, А/931 дүгээр захирамжийг үндэслэн тус барилгыг буулган дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэх батламжаа гардан авлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна