Утас : 70101660

33А байрны дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд иргэдтэй гурван талт уулзалт зохион байгууллаа

Админ
2026/06/17

2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33А байрны дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “БМНС” ХХК болон сууц өмчлөгч иргэдтэй хамтарсан гурван талт уулзалт зохион байгууллаа.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Тус байршил нь Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/734 дүгээр захирамжаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжин ирсэн бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “БМНС” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан юм.

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын үеэр төсөл хэрэгжүүлэгч компани барилгын загвар зураг, төлөвлөлтийн шийдлийг сууц өмчлөгчдөд танилцуулж, санал солилцов. Мөн айл өрх бүрийн бодит хэмжилтийг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд хийхээр төлөвлөж буй талаар мэдээлэл өглөө.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс, гэрэлтүүлэг ба бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна