Утас : 70101660

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАЙРШЛУУДАД ОРШИН СУУГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Админ
2026/05/07

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй 3 дугаар байр Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/323 дугаар захирамжаар шилжин ирсэн.

Тус барилга нь 1954 онд ашиглалтад орсон бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлт гарсан. Уг байршил нийт 60 оршин суугчтай.

May be an image of one or more people and text

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК 2026.05.06-ны өдөр оршин суугчидтай анхан шатны уулзалтыг зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжсэнээр бий болох боломж, нөхцөл, давуу талуудыг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсов.

May be an image of one or more people, people studying, lighting and text

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна