Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй 46 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барих төсөл хэрэгжүүлэгчээр “Грэйт роуд” ХХК шалгарч, 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр батламжаа гардан авсан. Үүнтэй холбоотойгоор оршин суугчид, төсөл хэрэгжүүлэгч компани болон холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан гурван талт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн газрын дарга Б.Пүрэвсүрэн төсөл хэрэгжүүлэгчийг хэрхэн сонгон шалгаруулсан талаар танилцуулж, хууль, журамд нийцсэн нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр “Грэйт роуд” ХХК-ийг сонгосныг онцолсон юм. Мөн тэрбээр оршин суугчдыг төслийн бүх үе шатанд идэвхтэй оролцож, мэдээллээ тогтмол авч байхыг уриаллаа.

“Грэйт роуд” ХХК-ийн зүгээс тус компани нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин барих чиглэлээр өмнө нь хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай билээ. Үүнд:
• 2019-2021 онд Баянгол дүүргийн 17-р хороо, Амарсанаагийн гудамж, 47Б-р байр
• 2022-2024 онд Баянгол дүүргийн 2-р хороо, 107-р байр
• 2024-2026 онд Баянгол дүүргийн 2-р хорооны 27-р байрны төсөл (одоогийн гүйцэтгэл 92%)
• 2025-2027 онд Баянгол дүүргийн 2-р хорооны 32-р байрны төсөл (одоогийн гүйцэтгэл 20%)

Эдгээр төслүүд нь компанийн туршлага, гүйцэтгэлийн чадамжийг илэрхийлж буй бөгөөд 46 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд бодит суурь болж байгаа бөгөөд амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн барилгуудтай танилцах боломжтойг уулзалтын үеэр онцоллоо.

Цаашид төслийн хүрээнд бодит хэмжилт, иргэдтэй байгуулах гэрээ, зураг төслийн шийдэл зэрэг үе шаттай ажлууд үргэлжлэх бөгөөд оршин суугчдын оролцоо, харилцан ойлголцол чухал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна