Утас : 70101660

Япон улсын PEAR Carbon Offset байгууллагын төлөөлөгчид Улаанбаатар орон сууцжуулалт ХХК байгууллагын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа

Админ
2026/04/30

хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад

Япон улсын PEAR Carbon Offset байгууллагын төлөөлөгчид Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-д хүрэлцэн ирж, байгууллагын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа.

Уулзалтын үеэр талууд хэрэгжүүлж буй төслүүдийн явц, онцлогийн талаар мэдээлэл солилцож, ялангуяа дэд бүтэц сул, инженерийн шугам сүлжээний хүртээмж муутай байршлуудад дулааны насос, газрын гүний дулааны шийдэл зэрэг эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.

хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад

PEAR Carbon Offset байгууллагын зүгээс Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр сургууль дээр газрын гүний дулааны шийдлийг хэрэгжүүлж байсан туршлагаа онцолж, ижил төрлийн дэвшилтэт, тогтвортой шийдлүүдийг цаашид дахин төлөвлөлт болон орон сууцжуулалтын төслүүдэд ашиглах боломжтойг тэмдэглэлээ.

Талууд олон улсын туршлага, шинэ технологийг төсөл хэрэгжилтэд нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцсэн нь цаашдын хамтын ажиллагааны чухал эхлэл болох боломжтой юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна