Баянгол дүүргийн 31, 33 дугаар байрны оршин суугчид, төсөл хэрэгжүүлэгч болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хамтарсан гурван талт уулзалтыг өнөөдөр /2026.04.24/ зохион байгууллаа.

Уулзалтад тус байршлын оршин суугчид, төсөл хэрэгжүүлэгч "Пинк таур бюлдинг" ХХК-ийн төлөөлөл, "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн газрын дарга Б.Пүрэвсүрэн, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал, мэргэжилтэн П.Онон нар оролцсон бөгөөд уулзалтын үеэр төслийн дараагийн гол алхам болох байр тус бүрийн нарийвчилсан хэмжилтийн ажлыг эхлүүлэх талаар ярилцлаа. Энэ хэмжилт нь хоёр болон гурван талт гэрээний үндсэн мэдээллийг бүрдүүлэх бөгөөд айл бүрт ногдох шинэ талбайн хэмжээ, санхүүгийн тооцоо болон бусад нөхцөлийг албан ёсоор тогтоох чухал суурь болно.

Тиймээс оршин суугч бүр хэмжилтийн явцад хариуцлагатай хандаж, шаардлагатай үед байрандаа байлцан, хэмжилтийг газар дээр нь баталгаажуулах байдлаар идэвхтэй хамтран ажиллах нь цаашдын үйл явцыг ойлгомжтой, маргаангүй болгоход чухал ач холбогдолтой юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна