Утас : 70101660

39 дэх удаагийн “Barilga Expo 2026” олон улсын үзэсгэлэн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ

Админ
2026/04/24

Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан 39 дэх удаагийн “Barilga Expo 2026” олон улсын үзэсгэлэн өнөөдөр /2026.04.24/ албан ёсоор нээлтээ хийлээ. Салбарын түүхэн хөгжлийн нэгэн чухал үеийг тэмдэглэж буй энэхүү арга хэмжээ нь барилга, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын байгууллагуудыг нэг дор цуглуулж, туршлага солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжийг бүрдүүлж байна.

бумба ба бичвэр нарын зураг байж магад

тэнгэр баганадсан барилга ба бичвэр нарын зураг байж магад

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Barilga.mn ажиллаж, хамтран зохион байгуулагчаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилгын хөгжлийн төв зэрэг төр, хувийн хэвшлийн гол байгууллагууд оролцож байгаа нь салбарын бодлого, хэрэгжилтийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.нэг буюу түүнээс олон хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад


Тус үзэсгэлэнд орон сууцны томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын оролцоог хангах хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК оролцож байгаа бөгөөд 4-р сарын 24-26-ны өдрүүдэд А59а павилионд хүрэлцэн ирж, бидний хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн төслүүдийн мэдээлэл авах боломжтой юм.

"39" CONSTRUCTION FAIR BARILGA EXPO 420,0007 Ramuga /A3moKиe4/ ACTAHA KCneHcop/ 360,000T 47 024 5 3yyH 식흥 Rdah EH 소 B6g 소감공 Afiza A23 5មា STAGE BX5 ECTE A59a" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна