Утас : 70101660

Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгууллаа

Админ
2026/04/23

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангах, олон нийтэд таниулах хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын эрсдэл” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.04.23/ зохион байгууллаа

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Сургалтад холбогдох байгууллагын алба хаагчид, сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөл хамрагдаж, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд оршин суухтай холбоотой болзошгүй эрсдэл, тэр дундаа газар хөдлөлт, гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ. Мөн “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн газрын дарга Б.Пүрэвсүрэн “Улаанбаатар хотын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөх хууль, эрх зүйн орчин” сэдвээр илтгэл тавив.

бумба ба бичвэр нарын зураг байж магад

Түүнчлэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүйд тооцогдсон боловч дахин төлөвлөлтөд оруулах Нийслэлийн Засаг даргын захирамж хараахан гараагүй барилгуудын оршин суугчид “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д хүсэлт гаргаж дахин төлөвлөлтийн үйл явц, үе шат, эрх зүйн дарааллын талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтойг онцлон дурдлаа.

 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна