Утас : 70106016

Хэлэлцүүлгийн хоёрдугаар үе шат

Админ
2026/04/10

Сөүл–Улаанбаатар хотуудын орон сууцны бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй хамтарсан хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр илүү бодлогын төвшний агуулга, туршлага солилцоогоор үргэлжилж байна. Тус хэлэлцүүлэг нь хотын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын шинэ шийдлүүдийг тодорхойлох, хоёр улсын энэ талын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж буйгаараа онцлог юм.

бичвэр нарын зураг байж магад

Өнөөдрийн хэлэлцүүлэгт “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулган шинэчлэх төслийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар илтгэл танилцууллаа. Тэрбээр хотын хуучирсан орон сууцыг үе шаттайгаар шинэчлэх нь иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах төдийгүй хотын хөгжлийн стратегийн чухал хэсэг болохыг онцлон тэмдэглэв.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Үргэлжлүүлэн холбогдох байгууллагуудаас салбарын бодлого, төлөвлөлтийн чиглэлээр товч мэдээлэл өгч, хэрэгжиж буй ажлуудын уялдаа, чиг хандлагыг танилцуулсан юм.

Олон улсын туршлагын хэсэгт Сөүл хотын дахин төлөвлөлт, байгуулалтын бодлого, хэрэгжилтийн талаар тус хотын холбогдох газрын төлөөлөл Сун Чонь Ми илтгэл тавьж, иргэдийн оролцоонд тулгуурласан дахин төлөвлөлтийн загвар, нэгдсэн дэд бүтцийн шийдлүүдийг танилцууллаа. Энэ нь Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжит загвар, аргачлалуудыг тодорхойлоход чухал мэдээлэл болсон юм.хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна